ХХААБ-ын Бичил биетний тэсвэржилтийн олон улсын хяналт-шинжилгээний тогтолцоо (ИнФАРМ) ба IT платформ
No hay miniatura disponible
Fecha
Autores
Título de la revista
ISSN de la revista
Título del volumen
Editor
FAO ;
Resumen
Descripción
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт бичил биетний тэсвэржилт (ББТ) болон бичил биетний эсрэг эмийн хэрэглээ (ББЭЭХ)-ний хяналт шинжилгээ, тандалт судалгаа хийх чадавхыг бэхжүүлэх гол элемент нь баримт мэдээллийг нэгдсэн стандартын дагуу цуглуулах, дүн шинжилгээ хийх, боловсруулах, хуваалцах явдал юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хэрэгжиж буй олон санаачилгын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбараас ББТ-ийн тандалтын мэдээ, мэдээлэл цуглуулахад анхаарч, дэмжиж ирсэн ч тэдгээр мэдээллийг дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргалтад ашиглахгүй байх тохиолдол олон байна. Үүний гол шалтгаан нь өгөгдлийн менежментийн тогтолцоо хангалтгүй, мэдээллийг тайлагнах үүрэг, хариуцлага тодорхой бус, дүн шинжилгээ хийх чадвартай мэргэжилтэн хомс зэрэгтэй холбоотой. ХХААБ-ын Зөвлөлийн 166 дугаар чуулганаар “ХХААБ-ын Бичил биетний тэсвэржилтийн талаарх 2021-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсны дараа тус байгууллага хүнс, хөдөө аж ахуйн салбараас ББТ-ийн, ургамал, газар тариалангийн салбараас ББЭЭХ-ний талаарх найдвартай, харьцуулж болохуйц баримт мэдээллийг тогтмол бүрдүүлж, дүн шинжилгээ хийхэд улс орнуудын хүчин чармайлтыг дэмжин эрчимжүүлэх суурь бүтцийг бий болгох үүрэг хүлээсэн юм. Энэхүү зорилгоо биелүүлэхээр ХХААБ нь 2022 оны эхээр Бичил биетний тэсвэржилтийн олон улсын хяналт-шинжилгээ (ИнФАРМ)-нд зориулсан мэдээллийн технологийн (IT) платформын туршилтын загварыг хөгжүүлээд байна. 2022 онд ХХААБ уг мэдээллийн платформын туршилтын загварыг хөгжүүлэх, туршихад оролцох хэд хэдэн улстай эхний ээлжид хамтран ажиллана. Энэ туршилтын үйл ажиллагаанд тэдгээр улс орнууд өөрсдийн баримт мэдээллийг ашиглан оролцох юм. Энэхүү мэдээллийн хуудас нь ИнФАРМ тогтолцоо болон түүний IT платформын талаар товч мэдээлэл өгнө.
