Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийг Уур амьсгалын арга хэмжээнд оруулах бодлогын зөвлөмж
| dc.creator | FAO; | |
| dc.date | 2026-03-26T13:00:16Z | |
| dc.date | 2026-03-26T13:00:16Z | |
| dc.date | 2026 | |
| dc.date | 2026-03-26T12:57:21Z | |
| dc.date.accessioned | 2026-06-28T00:01:00Z | |
| dc.description | Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь буюу 112 сая га бэлчээрийн газар нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь болж, нийт хүн амын 20 орчим хувь болох 190 мянга гаруй малчин өрхийн амьжиргааг дэмжиж байна. Гэвч 1990 оноос хойш малын тоо толгойн огцом өсөлт, бэлчээрийн зохистой ашиглалт, хамгаалалт, зохицуулалтын сул байдал нь бэлчээрийн доройтол, хөрсний элэгдлийг нэмэгдүүлж байна. Үүнтэй зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад дэлхийн дунджаас хурдтай явагдаж, 1940 оноос хойш агаарын дундаж температур 2.07°C-ээр нэмэгдсэн нь ган, зуд зэрэг гамшигт үзэгдлийн давтамж, үргэлжлэх хугацааг нэмэгдүүлэх төлөвтэй байна. 2024 оны байдлаар малын тоо 57.6 саяд хүрч, бэлчээрийн даацыг хэтрүүлсэн нь дээрх хүчин зүйлстэй хавсран доройтлыг улам эрчимжүүлж байна. Хөдөө аж ахуйн салбар нь улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 51.2 хувийг бүрдүүлж, үүний дийлэнх нь хивэгч малын ходоодны исэлдэх процессоос үүдэлтэй байна. Гэсэн хэдий ч мал аж ахуйн менежмент, бүтээмжийг сайжруулах замаар ялгарлыг бууруулах боломжтой. Монгол Улс эдгээр сорилтыг шийдвэрлэх зорилгоор “Алсын хараа–2050”, ҮТХН, ҮДЗТ зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж, 2021 оноос Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг мөрдүүлж байна. Цаашид уг бодлогыг шинэчлэн сайжруулах нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. | |
| dc.format | 7 p. | |
| dc.format | application/pdf | |
| dc.identifier | https://openknowledge.fao.org/handle/20.500.14283/cd8908mn | |
| dc.identifier.uri | http://hdl.handle.net/123456789/297580 | |
| dc.language | Mongolian | |
| dc.publisher | FAO ; | |
| dc.rights | FAO | |
| dc.rights | CC BY 4.0 | |
| dc.title | Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийг Уур амьсгалын арга хэмжээнд оруулах бодлогын зөвлөмж | |
| dc.title | The Implementation of the Livestock Tax Law: An Opportunity for Climate Action - Mongolia | |
| dc.type | Policy brief |
