Бэлчээрийн удирдлага, зохицуулалтыг сайжруулах: Асуудал - Шийдвэрлэх боломж

dc.creatorFAO;
dc.date2026-04-09T09:40:19Z
dc.date2026-04-09T09:40:19Z
dc.date2026
dc.date2026-04-09T09:36:20Z
dc.date.accessioned2026-06-27T20:32:09Z
dc.descriptionМонгол Улсын нүүдлийн мал аж ахуй нь экосистем, соёл, уламжлалт мэдлэгийг хадгалсан онцгой амьдралын хэв маяг бөгөөд “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд үндэсний үнэт зүйлсийг хамгаалан хөгжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг. Улсын нийт нутаг дэвсгэрийн 82.7 хувийг эзэлдэг бэлчээр нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн нөөц төдийгүй экосистемийн тэнцвэр, хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй. Гэвч бэлчээрийн 31.3 хувь нь доройтолд орсон бөгөөд үүнд уур амьсгалын өөрчлөлтөөс гадна малын тоо бэлчээрийн даацаас хэтэрсэн нь голлон нөлөөлж байна. Эрх зүйн хувьд бэлчээр нь төрийн нийтийн өмч боловч 2024 он хүртэл нийтээр ашиглах зарчим давамгайлж, хариуцлагын тогтолцоо сул байв. Харин 2024 оны Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр малчин өрхийн холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, бэлчээрийн даацыг хуульчлах, төрийн байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зэрэг шинэ зохицуулалтууд нэвтэрсэн нь чухал ахиц болсон. Гэсэн хэдий ч бэлчээрийн удирдлага, зохион байгуулалт сул хэвээр байгаа тул институцийн чадавхыг бэхжүүлэх шаардлага тулгарч байна. Үүнд бэлчээрийн асуудлыг хариуцсан бүтэц, нэгжийг өргөжүүлэх, одоогийн отрын бэлчээрийн захиргааны чиг үүргийг тэлэх, эсвэл бие даасан агентлаг байгуулах зэрэг бодлогын хувилбаруудыг санал болгож байна. Иймд бэлчээрийн зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийг цогцоор нь шийдвэрлэх нь нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах, экологийн тэнцвэрийг хамгаалах, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.
dc.format8 p.
dc.formatapplication/pdf
dc.identifierhttps://openknowledge.fao.org/handle/20.500.14283/cd9003mn
dc.identifier.urihttp://hdl.handle.net/123456789/197094
dc.languageMongolian
dc.publisherFAO ;
dc.rightsFAO
dc.rightsCC BY 4.0
dc.titleБэлчээрийн удирдлага, зохицуулалтыг сайжруулах: Асуудал - Шийдвэрлэх боломж
dc.titleStrengthening Rangeland Governance and Management ISSUES AND OPTIONS
dc.typePolicy brief

Archivos